ТУС НАМААС ӨРӨМЧИД БОЛСОН “7 САРЫН 5”-НЫ

ХЭРЭГТ ЗОРИУЛСАН ИЛЭРХИЙЛЭЛТ

 

      

     

      Шинжианы Өрөмч хотод болсон “7 сарын 5”-ны Уйгарчуудын эсэргүүцлийн тухай хэрэгт, Германид байгаа “Дэлхийн Уйгарчуудын их хурал”-ын хэвлэлийн мэдээлэгч Дили Жиати: “Тухайн үед 50 цэргийн машин Өрөмч хотод орж 10000 орчим Уйгарчуудын тайван эсэргүүцлийг цэрэг зэвсгээр дарангуйлснаас 150 илүү Уйгар хүн алагдаж, 900 илүү Уйгар хүмүүс шархадсан гэж мэдээлсэн байна. Хятадад 7 сарын 6-ны өдрийн мэдээнээс тус илэрхийлэлтийг гаргах болтол алагдсан хүн нь нэмэгдээд 156 хүн болж, 1800 хүн шархадсан гэжээ. Хятадын засгаас тус шөнөд нь их баривчилгаа хийсэн байна. Францын мэдээллээс 6-ны өдөр баривчлагдсан гэр бүлийнхэн нийт 200 гаруй хүн гудамжинд гарч засгийн газрыг хоригдогсдыг тавихыг шаардсан байна. Иймээс тус удаагийн хэрэг нь өргөдөх хандлагатай тул бид тус удаагийн хүн цочирдуулсан хэрэгт харамслаа илтгэхийн дагуу тус хэрэг нь гэнтээр үүссэн хэрэг биш, харин Хятадаас их хэмжээний иргэдийг Уйгар, Түвд, Монгол зэрэг нутагт түрэмгийлэн оруулж, буй бүхий эх баялагийг эзэрхэснээс үндэстний зөрчил хурцадсаны үр дүн болох юм. Хятадаас 2008 оын 3 сарын 14-нд тайван эсэргүүцэл илтгэж байсан Түвдчүүдийг хүчээр дарайнгулах хэвлэл мэдээлэлд үнэн байдлыг гажуудуулсан ухуулга хийж ертөнцийн хүний нүдийг халхлахаар оролдсотой адил үйл өнөөдөр дахин давтагдаж байна. Хятадын коммунист намаас цэрэг зэвсэг хөдөлгөн тус удаагийн хэргийг дарангуйлж байгаа үйл ажиллагаагаа даруй түргэн зогсоох хэрэгтэй хэмээн бид шаардаж байна. Хэргийн үнэн байдлыг далдарж, үндэстний мөргөлдөөнийг “зодоон, дээрэмдлэг”-ийн хэрэг гэж худал сурталчилгаа хийж байгаагаа зогсоож, хэргийн үүссэн үнэн шалтгааныг дэлхий дахинд нийтэлж, Уйгар, Монгол, Түвд зэрэг үндэстний дуу хоолоыг эрх тэгш байранд сонсон, тэдний өөрийн улс төрийн сонголт, үндэстний зан заншил уламжлал болон эрх чөлөө, хүний эрхийг нь хүндэтгэн, Уйгар, Монгол, Түвд болон Хятадаас цөөн тоот бусад үндэстнийг дарлан хавчих үйл ажиллагаагаа даруй түргэн зогсоох хэрэгтэй гэж тус намаас шаардаж байна.

Монголын эрх чөлөө холбооны нам     7 сарын 7

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights