SMK ШВЕД ДЭХ МОНГОЛЫН ХОРОО БА ЯЛАЛТ

Монгол улсын “Хөх толбо сонин”-ны 2004 оны 37-р хугацаа

 

 

 

2004 оны 7 сарын 16-нд Швед улсын нийслэл Стокольм хотод Дэлгэрийн Ялалт тэргүүтэй хэсэг Өвөр монгол залуучууд хуран цугларч, SMK буюу Швед дэх Монголын хороо (Швед Монголын нийгэмлэг) хэмээх улс төрийн байгууллагыг албан ёсоор байгуулсаны албан ёсоор зарлан тунхаглав. SMK (Швед дэх Монголын хороо) нь анхны их хурлаар тус байгууллагынхаа зорилго, гишүүнчлэх дүрэм зарчмаа хэлэлцэн баталж, Өмнөд (Өвөр) монголын ард түмэндээ уриалга гаргажээ. Товчлон орчуулвал:

1.          SMK (Швед дэх Монголын хороо) дэлхийд Монгол үндэстний одоогийн байдлыг сурталчилна. Үүнд: Гадаад улсын ард иргэдэд Монголын түүх, шашин шүтлэг, зан заншдыг сурталчлахын зэрэгцээ Хятадын коммунист нам, Бээжингийн эрх баригчдаас Өмнөд (Өвөр) монголчуудын эсрэг явуулж буй харгис үйл ажиллагааг нь илчлэн буруушаана.

2.          SMK нь бас дэлхийн улс орны сонорт Монголчуудын хүний эрхийн байдал, ардчилалын замаар тусгаар тогтнолын төлөө тэмцэх тэмцлийг хүргэж, түүнчлэн барууны ардчилсан орнуудын тэргүүний сэтгэлгээ, үнэ цэнэ, гүн ухааныг Монголчуудад хүргэнэ.

3.          SMK нь эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй Монголчуудын шударга тэмцлийг бүх талаар дэмжин, олон улсын хүний эрхийн байгууллага, дэлхийн олон улс, олон нийтийн өргөн дэмжлэгийг авах талаар бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

4.          SMK нь олон улсын терриоризм, фашист болон аймаглан устгах гэмт хэргийг эсэргүүцэн гаргасан байгууллага хувь хүний уриалга, үйл ажиллагааг нь талархан дэмжиж хамтран ажиллана.

5.          SMK Монголчуудыг төлөөлөн олон улс олон нийтээс дэмжлэг авч, Монголчуудын эсрэг явуулж буй Хятадын коммунист намын ялт ажиллагааг даруй зогсоох. Монгол эх орныхоо газар шороо дээр хувь заяагаа өөрсдөөр нь шийдвэрлүүлэх эрхийг ямар ч болзолгүйгээр Монголчуудад буцааж өгөхийг Хятадын коммунист нам, Бээжингийн эрх баригчдаас хатуу шаардаж байна.

6.          SMK нь Хятадын коммунист нам, Бээжингийн эрх баригчдийг Монголын төлөөлөгчидтэй албан ёсоор хэлэлцээр хийлгэх талаар олон зам, олон сувгийг ашиглах болно.

7.          SMK нь Хятадын коммунист нам, Бээжингийн эрх баригчид улс төр, эдийн засаг зэрэг талаар шахалт үзүүлэхийг дэлхийн ардчилсан улс орон, улс орны байгууллагуудад уриалж байна.

8.          SMK Монголчуудын уугуул нутаг Монголчуудын эсрэг явуулж буй Хятадын коммунист нам, Бээжингийн балмад ажиллагааг нь илчлэн уудалж, олон улсын хүний эрхийн конвенцийг бүдүүлгээр зөрчиж байгаа (Бээжин өөрсдөө гарын үсэг зурж зөвшөөрсөн) Хятадын эрээ цээргүй, жигшүүртэй үйл ажиллагааг нь эсэргүүцэн буруушааж байна.

9.          SMK нь Монголчуудын өөрсдийнхөө уугуул нутагтаа ардчилал, энхийн замаар өөртөө засах, ардчилал хөдөлгөөн явуулахад нь олон улс, олон нийт, олон улсын байгууллагаас дэмжлэг авах бүхий л талаар дэмжлэг үзүүлэх.

10.      SMK нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй Хятадын коммунист намын жигшүүртэй үйл ажиллагааг нь буруушааж, улс төр, эдийн засаг болон бусад олон талаар Хятадын коммунист нам, Бээжингийн эрх баригчдийн хатуу залхаан цээрлүүлэхийг ардчилсан олон улс олон нийтийн байгууллагад уриалж байна.

11.      SMK нь Монголчууд Монгол нутагтаа өөрсдөө хувь заяагаа шийдэх эрхтэйг нь хүлээн зөвшөөрсөн, Монголын асуудалд санаа зовнидог, аливаа улс гүрэн, байгууллага болон хувь хүнтэй холбоо тогтоож хамтран ажиллана.

12.      SMK нь Монголын соёлын өвийг судлах, аврах, хамгаалан цэгцлэх, хэвлэн нийтлэх зэрэг ажил явуулна.

13.      SMK нь боловсролын асуудлыг тэргүүн зорилт болгон ажиллана. Монгол оюутан залуусыг гадаад орнуудад суралцуулах талаар бүхий л боломжтой нөхцлийг хангана.

14.      SMK нь Монголчуудын улс төрийн цагаачлах (орогнол олох) асуудлыг эн тэргүүнд тавьж ажиллана. Хууль ёсны бүх сувгаар эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж яваа Монголчуудын улс төрийн цагаачилхад дэмжих тусална.

15.      SMK нь дэлхийн бусад байгууллагатай адил Монголын үнэн түүхийг санаатайгаар мушгин гүйвуулсан, Хятадын коммунист намын нийтэлж гаргасан “Монголчуудын түүх ба хөгжил” гэгч цагаан номыг эрс эсэргүүцэн, шийдэмгий няцааж байна.

16.      SMK нь зарчмын хувьд Өвөр монголын ардын намын хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллана.

17.      SMK нь Өмнөд монголын ардчилсан холбооны тэргүүн Хадаагийн Хятадын шоронд хоригдож байх ёсгүй, огт гэм зэмгүй гэж үзэж түүнийг даруй суллахыг Хятадын засгийн газраас шаардаж байна (Өмнөд монголын ардчилсан холбооны тэргүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөө 15 жилээр яллагдаж Хятадын гянданд хоригдож тамлагдаж байна).

18.      SMK нь дэлхийн олон улсад Өвөр монголын салбар хоороодоо байгуулж ажиллана. Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг талархан дэмжих аливаа улсын иргэн (18 наснаас дээш хүйс, шашин шүтлэг, арьс өнгө, боловсрол ялгаагүй) SMK-д элсэж жинхэнэ гишүүн нь болж болно.

Дэлгэрийн Ялалт нь 1970 оны 1 сарын 15-нд Өвөр монголын Хөлөн буйр аймгийн Шинэ Барга баруун хошууны Буйр суманд төржээ.1984-1987 онд Хятадын Ухань хотын биеийн тамиры дээд сургуульд суралцаж төгсөв. Д.Ялалт нь Хятад улсын чөлөөт бөхийн тэмцээнд гарамгай барилдаж аварга болсон удаатай.

2001 онд Д.Ялалт Монгол улсад ирсэн. 2002 оны 8 сард Монгол улсад оршин суух эрх бүхий үнэмлэхээ авчээ. Д.Ялалт нь 2002 оны 4 сард “Даяар Монгол” хөдөлгөөнд гишүүнээр элссэн. 2002 оны 10 сард дэлхийн Монгол туургатны оюутан залуучуудын 4-р чуулганд Өвөр монголын оюутныг төлөөлж оролцсон байна. Д.Ялалт бас 2002 оны 12 сард Өвөр монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө аймшиггүй тэмцэж цогт эх оронч Дэмчигдонровын мэндэлсний 100 жилийн ойн хуралд идэвхитэй оролцож, үзэл бодлоо зохистой илэрхийлэв.

Д.Ялалт нь Өвөр монголын ардын намын гишүүн. Тэрээр Өвөр монголын хүний эрхийн төлөө тэмцэж яваа цогтой залуу тэмцэгч мөн.

Харамсалтай нь Д.Ялалт нь ардчилсан Монгол улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэнийхээ төлөө 2003 оны 1 сараас “Хууль зөрчсөн”, “гэмт этгээд” болж Монгол улсын хуулийн байгууллагад мөрдөгдөж эхлэв. Тухайлбал эрүүгийн цагдаагийн хошууч ахлах төлөөлөгч Ц.Батсүх, Д.Ялалтыг ямар ч үндэслэлгүйгээр хүчээр: “С.Зоригийг алсан хэрэгт Д.Ялалтыг холбогдуулж, байцаахдаа хэд хэдэн удаа хүч түрэмгийлэн түүний эрх чөлөөнд хандан харгислан зодож, түүний тархи толгойг хүндээр гэмтээсэн байна. Д.Ялалт Монголоос явахаасаа өмнө “Ачтан элит” эмнэлэг, Шагдаржавын эмнэлэгт 2 сар орчин хэвтэж эмчлүүлсэн боловч олигтой сайн болоогүй (Шведэд очоод Д.Ялалт 2 удаа эмнэлэгт хэвтэж, 2 удаа толгойдоо хагалгаа хийлгэсэн байна. 3-р удаагийн хагалгааг удахгүй хийнэ гэсэн).

Ингээд эрүүл чийрэг Монгол залууг насан туршийн эрэмдэг зэрэмдэг болгожээ.

2003 оны 4 сарын 28-ны орой Монгол цагдаагийнхан Д.Ялалтыг гэнэт баривчилж, алдарт “Ганцхудаг” гянданд чандлан хорив. Хорих хорихдоо бүр 46 хоног хорьсон байна. Тэр үед Д.Ялалт нэгэнт НҮБ-ын дүрвэгчийн асуудал эрхэлсэн дэд комиссарын газрын ивээлд орсон байхан түүний эрх чөлөөнд эрээ цээргүй дайрсан байжээ (Д.Ялалт, С.Зоригийг алсан хэрэгтэй огт холбогдолгүй гэж цагаатгасан мөртөө “Тодорхой бус хэрэг”-ээр “бичиг баримтын зөрчилтэй” хэргээр 46 хоног хорьжээ).

Хар цагаан нь ялгагдах замтай хойно эцсийн эцэст НҮБ-ын хүний эрхийн хороо, олон улсын хүний эрхийн байгууллага, АНУ, Германи зэрэг ардчилсан орны дэмжлэг туслалцаатайгаар Д.Ялалт 2003 оны 6 сарын 12-нд Ганцхудгаас суллагдан эрх чөлөөтэй золгожээ. 2003 оны 9 сарын 11-нд улс төрийн орогнол олохоор Швед улсруу нисэн одов.

Д.Ялалт Шведэд 1 жил байхдаа улс төрийн дүрвэгсдийн эдлэх ёстой бүх хангамжаа эдэлж байна. Сургалт, орон сууц, орон сууцны тавилга, телефон утас, компьютер бүгд үнэгүй. Бас 1 сар бүр 600 орчин ам долларын тэтгэмжтэй ...

Д.Ялалт өдөр бүр хичээлдээ явж, компьютр, Англи, Швэд хэлийг шургуу сурч эзэмшиж байна. Тэрээр бас Шведэд цагаачлан гарсан Өвөр монгол, Түвд, Уйгар нартай хамтран Хятадын элчин сайдын яамны өмнө олон удаа эсэргүүцлийн цуглаан зохиож, Хятадын коммунист, Бээжиингийн эрх баригчдаас Өвөр монгол, Түвд, Зүүн Туркестанчуудын эсрэг явуулж ирсэн аймаглан устгах, хүчээр Хятадчилах харгис бодлогыг нь зоригтой илчлэн буруушааж, бас Хан биш үндэстнүүдийн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн аймшиггүй, мятрашгүй тэмцэж байгааг Швед болон олон улсад өргөн сурталчилж явна.

Саяхан Д.Ялалт нь Швед улсын ногоон намд гишүүнээр элсэн оржээ.

2004 оны 7 сарын 16-нд Д.Ялалт нь хэсэг Өвөр монголын залуустай сэтгэл нэгдэн SMK буюу Швед дэх Монгол хороо хэмээх улс төрийн тэмцлийн байгууллагыг албан ёсоор байгуулжээ.

Монгол улсад ажиллаж буй Өвөр монголын хүний эрхийг хамгаалах хороо нь SMK-д халуун баяр хүргэж, Монголын эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалах талаар SMK-тай нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Их гэгээн Есүс Д.Ялалтыг өршөөг! Их эзэн Өвөр монгол бас бүх Монгол туургатныг өршөөг!

Өвөр монголын ардын намын гишүүн, Өвөр монголын хүний эрхийг хамгаалах хорооны тэргүүн чөлөөт сэтгүүлч М.Алтанбат

 

Тодорхойлолт: Ялалт одоо Монголын эрх чөлөө холбооны намын Европ дахь салбарын даргаар ажиллаж буй.

 

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights