Эрх чөлөөгөө алдсан Өмнөд монголын

зохиолч – Хуучинхүүгийн хувь учрал

 
 

 Хуучинхүү, эмэгтэй, 1954 оны 11 сард Дархан хошууны Уст сумын Нарийн хошуу гацаанд төрөв. Говрууд овогтны 6 хүүхдийн тавдугаар нь. Амьдарлын халыг амсхаас эмээж нартад ирэх дургүй байв уу гэмээр энэ хорвоод ирэхдээ хоёр яс салж дийлэхгүй ээжээ үхэж эдгэтэл зовоолоо гэдэг. Хархан багаасаа уйлж унжин яршиг төвөг татаж аав ээж ах эгчээ зовоож өслөө. Гацаанд нь жил алгасаад сурагч элсдэг учир 9 настай сая сургуульд орж, цагаан толгойг зах дараалан бичихээс халширч уйлж байсан удаатай. Ах нь хамжин дасгалыг нь хийж өгч байлаа. Төрөлх бядуу дорой, бяр чадалгүй, аймхай уйланхай, бас зөрүүд мужууд. Сургуульдаа жижүүр болох бүр зуухаа хөгжөөж чадахгүй уйлдаг. Хулгана могой хорхой шавьжаас бүр айдаг. Алж нядлахыг үзэж чаддаггүй. Санаандгүй нэг ширвээд авбал хичнээн өдрөөр сэтгэлээр унаж байдаг. 2 настай Шидай сумын Гүнхудаг гацаанд нүүж очив. 11-тэй Малчин сумын Далан айлд эгчийндээ сууж бага сургуулийн 4-р онд суралцав. 12-той Малчин сум дээр 5-р онд суралцаж байхдаа Гүнхудагтаа буцаж ирэв. Яг соёлын хувьсгал өрнөж эхэлсэн цаг. Доор оных нь Бай Лиүюэ гэдэг охин одоогоороо ажиллагаатай хувьсгалын эсэргүүцэгч гэж их хурлаар буруушаагдан гутаагдснаас эхлэн Хуучинхүүгийн ээж нь ёолон хэвтэж охинороо сувилуулдаг боллоо. Тэр нь зөрүүд муухай охиноо үг сонсохгүй болохоор тэгэж арга гарган гэртээ нууж хамгаалсан хэрэг байжээ. Тэгэж Хуучинхүү сургууль соёлын мөрөө алдав. Гэвч гэрт нь байдаг “Таван жуан” мэтийн муутуу цаасанд үсэн бийрээр сийрүүлсэн номыг хулгайлан уншдаг байлаа. Аажмаар үйл утсанд орж, уран охин цуутай ч болсон.

       17-той жилээ гацааны тугалыг хариулж, шүүдэрт ногоон бэлчээртээ тугалтай үерхэж, хол хөвөлзөх цагаан үүлэнд сургууль соёлын мөрийг алдсан гомдлоо тоочин уйлж байсан. “Гурван улсын үлгэр”, “Нэгэн давхар асар”, “Улаанаа уйлах танхим”-ыг ахин дахин уншиж явлаа. Ирэх жилийн цагаан сард нь Далан айлд эгчийндээ очиж оёдол оёж суугаад 3 сарын 1 боллоо. Бичиг олж үзэхгүй гомдол гутралаа тоочсон нэг хуудас захидал бичиж өнгөрсний багшдаа илгээх гэж эгчдээ өгөхөд эгч нь уншаад уйлан байж түүнийг дахин сургуульд явуулах шийдвэр гаргав. Тэгэж 1973 оны 3 сард Малчин дунд сургуульд анх нэгийн сурагч болжээ. 3, 4 нас дүү хүүхдүүд дунд сууж юу ч мэдэхгүй алмайрч агсаар шөнө өдөргүй чармайн нэхлээ. Арай нэхэж гүйцэж сурлагын бах шимд ороод атал Жиан Тиешэн гарч ирэн хоосон хуудас тушааснаас арай сэргэж байсан шалгалтын дүрэм үгүйсгэгдлээ. Ийм ороо бусгаагийн дунд Хуучинхүү анх дундаа төгсгөсөн юм. Аав нь хяналтад байснаас дээд дундад орход хэцүү байжээ. Эвлэлд орох бол дээд дундад олж суралцахын цорын ганц боломж байсан тул анх дунддаа эвлэлд элсэгдэх гэж амь цөлөн зүтгэсэн. Албан журмын хөдөлмөрөө хирээсээ хитэртэл хийж байлаа. Суралцах дуртай хүүхдийг хайралдаг Эрдэнэбилиг багшийн ачаар тэр хүснэгтийг таглаж, эвлэлийн сүлд зүүлээ. 1975 онд Баянтал дунд сургуульд дээд нэгийн сурагч болов. Жөү Энлай, Мао Зэдун хойно өмнө нас бархад Хуучинхүү нэг зүлийн хүлээлтийн сэтгэцтэй байлаа. Ямар хувьсалт үүсэж болох шиг, хувь заяанд нь хувиралт гарч болох шиг санагдаж байжээ. Улсын шалгалт сэргэг болов уу гэх хүлээлтийн дунд өөрөө хуурай зүү авчирч биен дээрээ хутгаж сурав. Учир нь улс төрд ямар ч хувиралт гарахгүй бол хөдөөдөө харьж ядуу ядуулиг тариачны дунд дахин сурган хүмүүжлийг хүртхээс өөр зам огт байхгүй. Айлд нь эмч байдаггүй тул зүү хатгаж сурсан нь цаанаа хатуу хөдөлмөрөөс зайлах гэсэн санаатай. Хувь заяатайгаа өрсөж явах гэж яаж чармайсан ч түүнийг төгстөл улсын шалгалт сэргээгүй бөгөөд Маогийн тогтоосон бүхнийг хувируулж болохгүй гэж шинэ тэргүүлэгч Хуа Гүөфэн тогтоолоо. Эрмэлзэл хөөс болж, хөдөөгийн намрын хураалтад хар хөлс ба харамсал гутралдаа дарагдан явж атал улсын шалтаглт сэргэж 1977 оны өвөл Хуучинхүү шалгалтанд орлоо. Монголоор шалгах гэж байсан ч нэр мэдүүлэх төхөөг нь олоогүйгээс Хятад хуудас тэр хүсэж хүлээсэн шалгалтын талбарт дэлгэгдлээ. Юу шалгасан яаж хариулснаа мэдэлгүй гарч ирмэгц давтаж эхлэв. Юу давтах билээ? Сураагүй чадахгүй зүйл л хэцүү байна гэж ганц тооны ухааныг тавилгүй 6 сар давтлаа. Давтана гэхээс өөрөө сурлаа гэсэн үг шүү, учир нь 8 дэвтэр тооны ухааныг олж сураагүйсэн. Хүнд хэцүү хөдөлмөрийн сул цагаар суралцана гэхээр сул цаг бараг байсангүй. Өвөл зун ялгалгүй, шөнө дөл болтол тоглолт боловсордог. Хуучинхүү тоглож чаддаггүй ч холбоо үг, дууны үг найруулж өгдөг. Юу ч хийхгүй ч гэсэн очиж суух хэрэгтэй байжээ. Учир нь Хуучинхүүгийн аав нь хяналтанд байна. Тэр бол “сургаж авч болох үр хүүхэд” гэдэг нь юм. 1978 ны 7 сарын 7-оос өмнө хэдхэн өдөрт түүх газарзүй ба улс төрийн хичээлийг үзэж шалгалтанд орлоо. Хувь заяа түүнийг өршөөж арай гэж их сургуулийн босгыг алхууллаа. Тухайн үе Тунлиао багшийн дээд сургууль гэдэг нэрийдэлтэй тэр сургуулийн “Хятад хэлний салбарын Монгол хэл утга зохиолын тусгай мэргэжил” гэдэг сонихон бүтэцтэй салбарт бүртгүүлсэнсэн. 1979 оны 7 сарын 1-нд Жирэм аймаг Өвөр монголдоо буцаж ирж, удалгүй сургууль нь ч Өвөр монголын үндэсний багшийн дээд сургууль болж, хэл утга зохиолын тусгай мэргэжил нь өөрөө тусгай нэг салбар болжээ. Юу ч сураагүй хүн оюутан нэр зүүж явхад ичингүйрч, амаргүй олдсон энэ тохиолдоо хичээн чармайн суралцаж явлаа. Аавынх нь “ямар ч нам бүлэгт орж болохгүй” гэдэг заавар байснаас улс төр гэдгээс хол зайлж, эрдэм мэдлэгтэй багш болохсон гэдэг хүсэлдээ хөтлөгдөж 1981 он хүрлээ.

       1981 онд Жүхүйгээс болсон “28-р тоот бичиг материал” бууж ирж нэвтрүүлэхэд Хуучинхүү оргож гараад Жимсний хүрээлэнд роман уншиж суусан тул юу болж байсныг мэдээгүй. Өвөр монголын үндэстний багшийн дээд сургуульд 1979 онд сурагчид түрүүлж Өвөр монголын их сургуультай холбоо авч, 78 оны ангийн Ши Жуаньзи, Хан Тиеган ба 79 оны ангийн Бай Жианхуа гурван сурагч Хөх хотод очиж ирэв. 1981 оны 10 сарын 20-оос эхэлж хичээл хаяв. Хичээл хаяхын өмнө шөнөөс эхлэн Хуучинхүү сая байдлыг мэдэж тус хөдөлгөөнд идэвхийлэн оролцжээ. Хичээл хаях тунхгийг Монгол Хятадаар сургуулийн самбар дээр нийтэлснээс хойш хааяа сурагчийн төлөөлөгч болж удирдлагатай нүүрдэн ярьж, бас зарим цуглаан дээр бодол саналаа олны өмнө ярьдаг байлаа. Үүнээс болж салбартаа багшаар үлдээнэ гэж жишээд баснаасаа төгсөх үедээ хошууны дэсийн балгасанд ч үлдээж ажиллуулж болохгүй гэдэг нууц бичиг намтартаа хийлгэж Дархан хошууны Баолүн шань дахь Монгол дунд сургуульд хуваагдаж багшлав. Нэг жилийн дараа Найман хошууны Монгол дунд сургуульд ажил шилжиж тэнд таван жил багшлав.

       1984 онд сар дүүргээгүй хүүгийнхээ өлгийг түшиж Хадаад захидал бичин Өмнөд монголын ардчилсан холбоонд өргөдөл өгөв.

       1986 онд Жирэмийн сурган хүмүүүжлийн газарт дэд дарга Насанбөх багштан ба үндэстний сурган хүмүүжлийн салааны дарга Д.Буян багштаны ачаар бүх орны үндэстний сурган хүмүүжлийн судалгааны нийгэмлэгийн гишүүний хувиар Баяннуур аймагт 2-р удаагийн ээлжит хуралд оролцож өгүүллээ уншив.

       1987 онд аймаг дээрээ уригдаж багш нарт ажлын цол олгох хянах ажилд оролцов.

       1988 онд Жирэм аймгийн заан сургахыг судлах гэрт ажил шилжин ирж одоо болтол ажилласаар.

       1988 оны 8 сард Өмнөд монголын ардчилсан холбооны жинхэнэ гишүүн болж тангараг өргөв.

       1991 оны 5 сард хөхний булчирхайн өмөн өвчнөөр мэс засал хийв.

       1992 оны 1 сард Жирэм аймгийн заан сургахыг судлах гэрийн дэд эрхлэгчийн тушаалд гарч үндэстний сурган хүмүүжлийн судалгааг хариуцан хамаарав.

       1995 оны 12 сарын 10-ны өдөр (Дэлхийн хүний эрхийн өдөр) Хадаа баривчлагдаж, 15-ны өдрөөс эхэлж Хуучинхүүгийн гэрийг нэгжиж, өдөр бүр дуудаж шүүж асууж байжээ.

       1996 он 4 сарын 3-ны өдөр баригдан хоригдож, 4 сарын 12-ны өдөр суллагдав. Нэг гаригийн дараа Жирэм аймгийн сурган хүмүүжлийн газрын 1-р тоот бичиг материалаар дэд эрхлэгчийн тушаалаас огцруулагдав. Өмөн өвчин, лимбийн усан хаван мэтийн өвчинд тамлагдаж агсан Хуучинхүү тэр 10 хоногийн хориулын амьдралд хит жиндсэнээс “үхэхгүй өмөн гэгддэг” хэрэх өвчинд (类风湿) нэрвэгдлээ. Үе гишүү бүхэн нь өвдөж босч алххад хэцүүдэж явсаар олон газар засуулж явлаа.

       Түүнээс хойш гэтүүл тагнуул мэттэй тасралгүй үзэлцэх болсон байна.

       Ажилтай ажилгүйгийн хооронд 10 жил өнгөрлөө. 2007 оны 7 сард паспорт хийх гэж очиход “2006 оны 7 сарын 26 – 2011 оны 7 сарын 25 болтол улсаас гарч болохгүй этгээд гэж бүртгэгдсэн хүн. Бүртгэсэн шалтгаан нь: Улс гэрийн амар түвшин ба ашиг тусын хорлож мэднэ” гэсэн байна. Энийг заалдах гэж Тунлиао хотын Хорчин тойргийн шүүх хороонд очиход хэрэг болгож (立案) өгөхгүй гэв. Тэгвэл хэрэг болгохгүй (заргалдаж болохгүй) мэдэгдлээ өг гэсэнд өгсөнгүй.

       2007 онд өөрийн найрууллын түүвэр “Халх голын чулуу”-гаа хэвлүүлэх гэхэд ӨМӨЗО-ны сонин мэдээ хэвлэлийн товчооноос “Энэ хүний номыг гаргаж болохгүй” гэв. Үнэндээ эх бичгийг нь хэн ч үзсэнгүйгээр ийм тогтоол гарсан нь сонирхолтой. Арга бус Хонгконгоос дугаар авч номынхоо нэрийг “Чулууны өчил” гэж, өөрийн нэрээ Нэргүй гэж сольж хэвлүүлэв. Гэтэл тус оны 10 сарын 22-нд цагдаагийнхан Хуучинхүүг эрж яриагүйгээр 1056 дэвтэр “Чулууны өчил” номыг нь булаан авчихлаа. Хуучинхүү очиж эрсэн ч хүлээж уулзсангүй. 10 сарын 30-ны өдөр сонин мэдээ хэвлэлийн товчооны тамгатай “Номыг хураан хадгалах бичиг”-ийг номыг хадгалж өгч байсан хүмүүст гардууллаа. Тэр баримтад гарын үсэг зурсан нь бүр соёлын товчооны хүмүүс байж голдуу Монгол хүнээ. Энэ бол ов явуулга мөн. Олон жил хэрэглэж заншсан ов явуулга мөн. Тухайн үеэс Манибадрыг хороох үеэс цагдаагийн газрын дарга Гаравсэнгээгээр эрхлүүлснээ Ху Яаохэний өдрийн тэмдэглэлд “Үндэстний хоорондох зөрчлийг өдхөөс хичээж, үндэстний кадраар хйилгээрэй” гэсэн шиг. Тэр мөртөө ийм арга нь зөвхөн үндэстний хоорондох зөрчлөөс зайлсхийсэн төдий биш, харин үндэстний дотор зуурын зөрчлийг буй болгоход ашигтай л арга болж олон удаа бүтэмжтэй хэрэглэгдсэнсэн. Хуучинхүү тэр соёлынхныг эрж очоогүй. Учир нь тэд бол зөвхөн багаж төдий. Залгаад хичнээн өдөр Хуучинхүүтэй холбогдол бүхүй хүмүүсийг дуудан асууж сүрдүүлэл явуулжээ.

       2007 оны 12 сард Хуучинхүү Шанхайд хүүгийнхээ тэнд очиж түр цаг амарч суухыг боджээ. Гэтэл очсоных нь маргаашнаас нь зээлийн хэрэг эрхлэх газрын хүмүүс гэдэг нэрээр 2 хүн ирж бүртгэж авлаа гэлээ. Явах гэж байна гэж хэлсэн ч маргаашнаас нь өдөр алсалвал эрж ирдэг байв. Тэгээд аргагүй Хөх хотод очив. Тэнд “Чулууны өчил” ба “Чулуун зүрхтэй хайлаас” 2 номоо хэвлүүлж атал 2008 оны 2 сарын 21-ний өдөр тагнуулын байгууллага, цагдаагийн товчоон, соёлын хянан байцаах бригад (文化稽查队)-ын хүмүүс очиж “Хөх хотын соёлын захын хамааралтын албан гэр” гэдэг тамгатай бичиг хаяад хагас үдээрлсэн 4000 дэвтэр номыг булаан авлаа.

       2008 оны 3 сарын 3-ны өдөр Хуучинхүүгийн зээ охиныг дуудав. 3 сарын 4-ний өдөр очиход “Ном гаргах зохион байгуулалтын сэжиглэлт этгээд” гэдэг нэрийдлээр шүүн асуугдсан байна.

       Зохион байгуулалт гэдэг чухам ямар билээ? Хөтөлбөр байх хэрэгтэй, дүрэм байх хэрэгтэй, бас өргөдөл өгсөн байх хэрэгтэй, тангараг байх хэрэгтэй. Гэтэл соёлын хувьсгалын дунд бол хэн нэг хүний өөр хүнийг ямар нэг зохион байгуулалтын гишүүн гэвэл тэр хүн нь амь насанд хүрч болдог байлаа. Одоо ч тийм болж байгаа билүү?

 

<Буцах>

 

Home | Campaigns |  News  |  Links  | About Us

Copyright © 2006 Lupm.org, Allrights